Монголбанкнаас тооцоолсноор инфляц сүүлийн саруудад 7-8 хувьтай байна. Хүнсний инфляцид хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг жишээ нь, улирлын онцлогоо дагаад мах, сүү, хүнсний ногооны үнэд хэлбэлзэл гарч байгаа. Нөгөө талаас өрхийн нийт хэрэглээний бүтцийг авч үзвэл хүнсний хэрэглээ 2020 оны дөрөвдүгээр улиралд гэхэд жилийн дүнгээр 12 хувиар өсжээ.
2021 оны дөрөвдүгээр улиралд инфляц 7.2 хувьд хүрэх хэдий ч энэ нь суурь үеийн нөлөөтэй холбоотой бөгөөд 2022 оны хоёрдугаар улирлаас 6 хувьд буухаар байгаа гэлээ.
Гэхдээ, инфляцийн суурь төсөөлөл ийм байгаа боловч эдийн засгийн сэргэлт, 10 их наядын төлөвлөгөөний хэрэгжилтийн нөлөө хүлээлтээс давах эсэхээс их хамаарах юм.