Монгол Улсад сүүлийн 24 цагт 10666 хүнээс шинжилгээ авахад Covid-19-ийн 742 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр Монгол Улсад халдварын нийт тохиолдол 18565 болсон байна. Сүүлийн 24 цагт 385 хүн эдгэрсэн нь нийтдээ 10638 хүн эдгэрсэн гэсэн гэсэн үг. Covid-19 халдварын улмаас 69, 72 настай хоёр хүн нас баржээ. 69 настай эмэгтэйн хувьд гуравдугаар сарын 18-нд гадаадаас ирээд тус сарын 28-нд өгсөн шинжилгээгээр Covid-19 халдвар авсан нь тогтоогдсон байна. Цэргийн төв эмнэлэгт эмчлэгдэж байгаад Covid-19 халдварын хүнд хэлбэрээр нас баржээ. 72 настай эрэгтэй гуравдугаар сарын 18-нд Covid-19 халдвартай нь батлагдаж, ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаад Covid-19 халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
Мөн бусад шалтгаантай нас баралт бүртгэгджээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт бөөрний архаг дутагдалтай гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан хүн Covid-19-ийн халдвар авч нас барсан байна.
Өнгөрсөн 24 цагт шинээр бүртгэгдсэн 742 хүний 654 нь нийслэлд, 88 нь орон нутагт бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар 2978 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь хөнгөн 2071, хүндэвтэр 689, хүнд 175, маш хүнд 45 хүн байна гэж ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаярмэдээллээ.