Чингэлтэй дүүргийн Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа харамсалтайгаар нас барлаа. Тэрбээр ажил үүргээ гүйцэтгэж байгаад коронавирусийн халдвар авч, улмаар нас барсан байна. Түүнийг элдэв суурь өвчингүй, эрүүл байсан гэж эх сурвалжууд мэдээлэл байна. Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, хань ижилд гүн эмгэнэл илэрхийлж байна.