ЭМЯ–ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох хүчилтөрөгчийн хүрэлцээний талаарх мэдээллийн өглөө.
Тэрбээр ‘Хүнд, хүндэвтэр өвчтөний тоо нэмэгдэхийн хэрээр хүчилтөрөгчийн хэрэгцээ ихсэж байна. Зөвхөн Цэргийн төв эмнэлэгт гэхэд л хүчилтөрөгчийн хэрэгцээ нь өмнөх саруудаасаа 3-3.5 дахин нэмэгдсэн. Энэ нь өвчлөл дам байдлаар маш хурдацтай тархаж байгааг илтгэж байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хүчилтөрөгчийн гурван үйлдвэр ажиллаж буй. Тухайн үйлдвэрүүдийн өдөрт гаргах хүчилтөрөгчийн хэмжээ өнөөдөр аппаратад орох шаардлагатай өвчтөнүүдийн хэрэгцээг хангалттай хангахуйц хэмжээнд байгаа.
Мөн улсын хэмжээнд нийт 13 эмнэлэг өөрөө хүчилтөрөгчийн үйлдвэртэй тул гаднаас хүчилтөрөгч авахгүйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Тиймээс хүчилтөрөгчийн нөөцөөс болж хүндрэл үүснэ гэж бодохгүй байгаа. Учир нь бид үйлдвэрүүдтэйгээ тасралтгүй, нягт хамтран ажиллаж байна.
Хамгийн гол нь хүчилтөрөгчийн аппаратад орж байгаа өвчтөнд үйлчлэх хүний нөөцийн асуудал хүндрэлтэй хүчин зүйл болж байгааг анхаарах шаардлагатай’ гэв.