Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас Д.Ганбат яригдаж байна.
Ардчилсан намын гишүүд хуралдаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээ УИХ-д сонгогдсон гишүүдээсээ сонгохоор шийджээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Д.Ганбат, С.Одонтуяа, Ш.Адьшаа, Б.Бейсен нараас сонгохоор болжээ.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ:
- 2004-2008 онд Монгол Улсын Их хурлын гишүүн
- 2012-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүн
- 2012-2014 онд Засгийн газрын гишүүн 2020 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн
УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
- 2012-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, ХЗБХ-ны дарга
- 2020 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн,
УИХ дахь АН-ын бүлгийн дарга УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
- 2012-2016 онд Монгол Улсын Их хурлын гишүүн
- 2020 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн,
УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
- 2020 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн анх удаа сонгогдоод байгаа.
УИХ-ын гишүүн Б.Бейсен:
2020 оноос Монгол Улсын Их хурлын гишүүн анх удаа сонгогдоод байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршиг суусан, МУ-ын уугуул иргэн байна гэсэн болзлыг эдгээр гишүүд хангаж байгаа юм.