Өнөө шөнө Ховдын өмнөд хэсэг, Говь-Алтайн нутаг, маргааш өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутаг, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэхийг ЦУОШГ-аас анхаарууллаа.
Мөн маргааш баруун болон төвийн аймгуудын нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай.
Тавдугаар сарын 3-7-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
3-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.
Салхи 3-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 4-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд нутгийн зарим газраар, 6-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
3-нд ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан байна. 4-нд нутгийн баруун, 5-нд нутгийн өмнөд хэсгээр дулаарна.