Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
Мэдээллийн эхэнд, нийслэлийн иргэдийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриаллаа. Өнөөдөр дархлаажуулалтын 110 цэг ажиллах юм.
Монгол Улсын Засгийн газраас авахаар захиалсан вакцинууд нь үйлдвэрлэгчийн нөхцөл байдлаас шалтгаалж, нийлүүлэлт хойшилж байгааг мөн тодотголоо.
Сүүлийн 24 цагт 1,185 тохиолдол шинээр бүртгэгджээ.