БНХАУ-ын Синофарм, Бээжингийн биологийн бүтээгдэхүүний хүрээлэнгийн хөгжүүлсэн Веросэлл (CorV) вакциныг ДЭМБ яаралтай нөхцөлд хэрэглэх (EUL) вакцины жагсаалтад бүртгэж авсныг ГХЯ-наас мэдээлэв. Ингэснээр ДЭМБ COVID-19 цар тахлын эсрэг 6 дахь вакциныг хүлээн зөвшөөрөв.
Монгол Улсын Засгийн газар хүн амаа дархлаажуулах зорилтын хүрээнд Веросэлл вакциныг БНХАУ–ын хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд 300 мянган тун, арилжааны шугамаар 2 сая 334 мянга 400 тун хүлээн авсан билээ.
Энэ 5 дугаар сард мөн арилжааны шугамаар 1 сая 665 мянга 600 тун Веросэлл вакциныг татан авахаар төлөвлөж байна.