Халдвар авч, эдгэрсэн иргэд Covid-19-ийн эсрэг вакцинд хэрхэн хамрагдах талаар асуулт их ирж байгаатай холбоотойгоор ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Вакцин хийлгээгүй байхдаа халдвар авч эдгэрсэн хүмүүс батлагдсан өдрөөсөө хойш 21 хоногийн дараа вакцины нэгдүгээр тундаа хамрагдах боломжтой. Хоёрдугаар тундаа вакцины зааврын дагуу хугацаат товдоо хамрагдана.
Харин нэгдүгээр тунгаа хийлгэсний дараа халдвар авсан хүмүүс батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараа хоёрдугаар тундаа хамрагдана.
Харин хоёр тундаа хамрагдсаны дараа халдвар авсан иргэд дахин дархлаажуулалтад хамрагдах боломжгүй” гэлээ.