Өнгөрсөн баасан гаргийн байдлаар, энэ хавар төллөх 24 сая толгой малын 16,7 сая буюу 65,4 хувь нь төллөөд байна.
Тодруулбал, баруун бүсэд мал төллөлт 79,4, хангайн бүсэд 65,3, төвийн бүсэд 60,3, зүүн бүсэд 70,5 хувьтай үргэлжилж байгааг ХХААХҮЯ мэдээллээ.
Улсын хэмжээнд 16,7 сая төл хүлээн авснаас 16,1 сая нь бойжиж, төл бойжилт 96,6 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад ижил түвшинд байгаа аж.