Онцгой байдлын алба хаагчид усанд осолдсон хоёр иргэний цогцосыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Тодруулбал, 38, 63 настай эрэгтэй Г болон Ц нар усанд осолдож харамсалтайгаар амь насаа алдсан байжээ.
Талийгаач Г-ийн цогцсыг өглөө 09:46 цагийн үед эрлийн багийнхан олсон бол ослын газраас 500 метрийн зайд 63 настай эрэгтэй Ц-ийн цогцсыг олсон байна.