• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

У.Хүрэлсүхийн Мөрийн хөтөлбөрөөс нь онцлох нь юу вэ?

2021-06-02
in Онцлох мэдээ, Улс төр
0
У.Хүрэлсүхийн Мөрийн хөтөлбөрөөс нь онцлох нь юу вэ?

Монгол улсын Ерөнхийлөгчийг сонгох 2021 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа дуусах тав хоногийн хугацаа үлдлээ. Эдгээр өдрүүдэд МАН, АН, Зөв хүн электорат эсвэл гсэн гурван намын нэр дэвшигчдийн иргэдтэй хийх уулзалтууд явж байна.  Сурталчилгааны хугацаа шувтрах шатандаа орсон эдгээр өдрүүдэд иргэд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, ирэх зургаан жил ажиллах төрийн тэргүүнээ сонгоно.

Цахиур.мн сайт та бүхэнд гурван нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг ээлж дараалан танилцуулж байна. Энэ удаад МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрөөс онцолж байна.

ХҮНИЙ ЭРХИЙГ ДЭЭДЭЛСЭН НИЙГЭМ

  • Хүний эрх, эрх чөлөөг хангах тогтолцоог бэхжүүлэн, зөрчлийг зогсоож, эрхийг сэргээх ажлыг тууштай тэмцэнэ.
  • Хүний эрхийн асуудлаар төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувийн хэвшлийн оролцоог өргөтгөн, иргэдийн санаачилгыг дэмжиж ажиллана.

Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн эрүүдэн шүүлт, дарамт шахалтыг тасалж, хэлмэгдлээс ангид байх зарчмыг чанд баримтлан хүний эрхийг тууштай хамгаална.

  • Хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдаж байгаа эсэх асуудлаар шийдвэр гаргах, шийдвэр нь бүрэн хэрэгждэг байх чиглэлээр хууль, эрх зүйн орчинг бүрдүүлнэ

АРДАА АЛАГЧИЛДАГГҮЙ ТӨР

  • Төрийн албан дахь танил тал, намын харьяалал, хамаатан садан, хувь хүн, нийгмийн тодорхой бүлэгт давуу байдал олгодог байдлыг таслан зогсооно.
  • Хууль алагчлалгүй үйлчлэх, хүн биш хууль засагладаг зарчмыг чандлан хэвшүүлнэ.

СОНГОДОГ ПАРЛАМЕНТ

  • Ардчилсан засаглалыг улам бэхжүүлж, ард түмний төлөөллийг хангах, ил тод, нээлттэй тайлагнадаг, үр өгөөжтэй байх зарчмыг хэвшүүлнэ.
  • Улс төрийн дарангуйлал, дүр эсгэсэн ардчиллаас ангид байж, ардчиллын шалгуур үзүүлэлтийг ахиулан, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ.

УИХ, Засгийн газраа сөрж биш хуулийн хүрээнд нэг бодлого, нэгдмэл үйл ажиллагаатай хамтран ажилладаг улс төрийн соёлыг хэвшүүлнэ.

  • Төрийн бодлого, шийдвэрт иргэдийн шууд оролцоог хангаж, иргэний нийгмийн байгууллагын тухай хуулийг санаачилна.
  • Улс төрийн намуудын шинэчлэлийг гүнзгийрүүлж, ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэн, санхүүжилтийг шилэн болгох улс төрийн нам, улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг санаачилна.

АВЛИГАГҮЙ УЛС

  • Шударга ёсны үзэл санааг нийгмийн үнэт зүйл болгон хэвшүүлж, авлига албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатгана.

Төр засгийн аль ч шатны албан тушаалтан оффшор дансанд хөрөнгө, мөнгө хадгалахыг хориглох эрх зүйн орчныг бий болгоно.

БАЯЛГИЙН ШУДАРГА ХУВААРИЛАЛТ

  • Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайгаас олох өгөөжийг баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, тууштай дэмжиж ажиллана.
  • Тансаг хэрэглээний татварыг нэмэгдүүлэх, өндөр орлогод их, бага орлогод татвар ногдуулах тогтолцоог бий болгохыг дэмжинэ.

ХАРААТ БУС ШҮҮХ

  • Шүүх, прокурорыг улс төр, бизнесийн бүлэглэлийн сонирхлоос ангид байлган, шударга бусын хонгилыг нурааж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ.
  • Эрх мэдэлтэн, эд хөрөнгөд зөөлөн, эгэл ардад хатуу ханддаг завхралыг засч, хүн бүрд хууль тэгш үйлчилдэг зарчмыг хэрэгжүүлнэ.

 

ShareTweetShare
Previous Post

‘Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор’ байгуулах уралдааны ялагчид тодорлоо

Next Post

‘ХҮРЭЭ’ АМАРЖИХ ГАЗРЫН БАРИЛГЫГ ШИНЭЭР ЗАСАЖ, ЭХЭМҮТ-ИЙГ БҮРЭН ЗАСНА

Next Post
‘ХҮРЭЭ’ АМАРЖИХ ГАЗРЫН БАРИЛГЫГ ШИНЭЭР ЗАСАЖ, ЭХЭМҮТ-ИЙГ БҮРЭН ЗАСНА

'ХҮРЭЭ' АМАРЖИХ ГАЗРЫН БАРИЛГЫГ ШИНЭЭР ЗАСАЖ, ЭХЭМҮТ-ИЙГ БҮРЭН ЗАСНА

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан