Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүн урьдчилсан байдлаар гараад буй.
Энэ удаагийн сонгуульд гадаад улсад байгаа нийт 7,394 сонгогч саналаа өгөхөөр хуульд заасан хугацаанд бүртгүүлсэн.
Иймд гадаад дахь Монголчуудын саналын дүнг өчигдөр орой Сонгуулийн ерөнхий хороо тоолж, дүнг гаргасан байна.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар гадаад дахь Монголчууд “Зөв ХҮН электорат” эвслээс нэр дэвшсэн Д.Энхбатад хамгийн их буюу 4,084 хүн (75.4%) саналаа өгчээ. Харин МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхэд 1,175 хүн (21.7%), АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэд 160 хүн (3%) тус тус саналаа өгсөн байна.
Санал хураалтын урьдчилсан дүнгээр: