• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Нийтийн тээврийн орлого 55 хувиар буурчээ

2021-06-11
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Нийтийн тээврийн орлого 55 хувиар буурчээ

Нийслэлийн иргэдийн 39.3 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг гэх судалгаа бий. Ингэхдээ ахмад настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих картаар үйлчлүүлэх боломжтой байдаг. Гэвч орон нутгийн харьяалалтай, нийслэлд түр оршин сууж буй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тухайн хөнгөлөлттэй зорчих картыг хэрхэн авах талаар мэдээлэл дутмаг. Тэгвэл орон нутгийн ахмад настай иргэд тухайн картыг хэрхэн авах талаар “Улаанбаатар Смарт карт” ХХК-иас тодрууллаа.


-Нийслэлийн хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хэчнээн иргэн нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ хөнгөлөлттэй зорчих картыг ашиглаж байна вэ?

-Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 111,961 ахмад настан, 23 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийтийн тээвэрт хөнгөлөлттэй зорчих картаар үйлчлүүлж байна.

-Нийслэлд түр хугацаагаанд оршин сууж буй хөдөө, орон нутгийн харьяалалтай өндөр настан тухайн хөнгөлөлттэй зорчих картыг авах боломжтой байдаг уу? 

-Хөдөө, орон нутгийн өндөр настай иргэд нийслэлд түр хугацаагаар оршин сууж байх хугацаандаа нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих картыг авах боломжтой. Ингэхдээ нийслэлийн зургаан дүүрэг дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Халамж үйлчилгээний газарт хандах хэрэгтэй. Тодруулбал, Улаанбаатар хотод түр оршин сууж буй тухайн хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар мөн картын төлбөр болох 3,600 төгрөгийг тушаасан байх шаардлагатай.

-Улиралд дунджаар хэчнээн иргэн нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих хүсэлтээ өгдөг вэ?

-Нийслэлийн халамж үйлчилгээний газарт улиралд дунджаар дөрвөн мянган ахмад настан, 800 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэдэг гэсэн судалгаа бий.

-Өнгөрсөн онтой харьцуулахад нийтийн тээврийн орлого төвлөрөлтийн өсөлт бууралтын төвшин ямар байна вэ?

-Цар тахалтай холбоотойгоор нийслэлд олон удаагийн хөл хорио тогтоож, нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо буурсан. Үүнээс шалтгаалан нийтийн тээврийн үйлчилгээний орлого  2019  оны нэгдүгээр улиралтай  харьцуулахад 55 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

-Нэг үеэ бодоход иргэд нийтийн тээвэрт үйлчлүүлэхдээ бэлэн мөнгөөр бус картаар үйлчлүүлж сурсан. Нийтийн тээврээр үйлчлүүлэхтэй холбоотой зөрчил хэр их гардаг вэ. Нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэдэд хяналт тавих шалгагч нар ажиллаж байгаа харагддаг. Тогтмол хяналт тавьж чадаж байгаа юу?

-Нийтийн тээврийн үйлчилгээ картын хэрэглээнд бүрэн шилжээд дөрвөн жил болж байна. 2017 онтой харьцуулахад цахим картын гэрээт борлуулагчийн тоо гурав дахин нэмэгдэж,  иргэд өөрт ойр цэгүүдээр U money картаа цэнэглүүлэх боломжтой болсон. Түүнчлэн мобайл nfc цэнэглэлтийн үйлчилгээг ч нэвтрүүлээд байна.

Гэсэн хэдий ч иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ бэлэн мөнгө жолоочид өгөх зөрчил их гарсаар байна. Үүнээс шалтгаалан нийтийн тээврийн үйлчилгээний орлогод 25-30 хувийн алдагдал хүлээж байна гэх тооцоо бий.

Зорчигчийн хөлс төлөлтөнд “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар”, “Зорчигч тээврийн нэгтэл” ОНӨААТҮГ, “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ,  “Сити баз консалтинг” ХХК-ийн нийт 300 гаруй шалгагч, улсын байцаагч нар өдөр бүр хяналт шалгалт хийж ажиллажбайгаа.

ShareTweetShare
Previous Post

Путин У.Хүрэлсүхэд баяр хүргэжээ

Next Post

‘Насны хишиг’-ийг энэ сарын 18-наас олгож эхэлнэ

Next Post
Тэтгэврийн зээлгүй ахмадуудад өнөөдрөөс үнэт цаас олгоно

'Насны хишиг'-ийг энэ сарын 18-наас олгож эхэлнэ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан