• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

108 хүн өнөөдөр хүндэт донорын өргөмжлөл хүртлээ

2021-06-14
in Нийгэм, Редакцийн сонголт
0
108 хүн өнөөдөр хүндэт донорын өргөмжлөл хүртлээ

Цусны донорын дэлхийн өдрийг энэ жил 18 дахь удаагаа дэлхийн 195 улсад тэмдэглэж байна. ‘Цусаа бэлэглэж цохилох зүрх бүхнийг аваръя’ уриан дор цахим хэлбэрээр хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаагаараа онцлог юм.

Цахим арга хэмжээг нээж Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр:

-Цус сэлбэлтийн үндэсний төвтэй хамтран ажилладаг эрхэм донорууд, эмнэлгийн байгууллага, аж ахуй нэгжүүдэд цусны донорын дэлхийн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 108 донор хүндэт донорын босгыг давж байна. Донор бол хүмүүнлэгийн үйлстэн билээ. Иймд эрхэм донорууд та бүхэнд талархаж байна.

Удаа дараагийн хөл хорио, вакцинтай холбоотойгоор цус өгөх донорын тоо буурсан. Тухайлбал, цус цуглуулалтын тоо 20 хувь, цус цусан бүтээгдэхүүний нөөцийн хэмжээ 25 хувь буурсан. Гэсэн ч Цус сэлбэлт үндэсний төв болон цусны салбар төвүүдээс зохих хариу арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлж ажиллаж байгаа учраас цусан бүтээгдэхүүний хомстолд орсон асуудал гараагүй.

Бид эрүүл мэндийн байгууллагын захиалж байгаа шаардлагатай цусан бүтээгдэхүүнээр хангаж ажиллаж байна. Иймээс зөвхөн нэг өдрийн үйл ажиллагааг биш гурван сарын хугацаанд идэвхжүүлэлтийн аяныг зохиож 16 ажлыг төлөвлөж албан ёсоор эхлүүлээд байна. Ердийн үетэй харьцуулахад  долоо, наймдугаар сард эрэлт нэмэгддэг. Иргэдийн амралтын улирал учраас цусны донорын тоо ч буурдаг. Тиймээс 2021 оны зургадугаар сарын 3-наас есдүгээр сарын 3-ныг хүртэлх хугацаанд цусны нөөцийг нэмэгдүүлэхээр идэвхжүүлэлтийн ажлыг хийхээр болсон. Бусдын амь насыг аврахаар нэгдэж ажилладаг үе үеийн донорууддаа баярлалаа.

Жил бүрийн энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч цусны доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор “Цусны донорын дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ. Цус сэлбэлт судлалын Үндэсний төв нь Монгол Улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний нөөц, аюулгүй байдлыг ханган ажилладаг бөгөөд олон улсын гурван стандартыг хэрэгжүүлсэн эрүүл мэндийн байгууллага юм. Энэ жилийн хувьд манай улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өмнөх жилүүдээс өссөн боловч, дэлхий нийтээр цар тахал гарсантай холбоотойгоор явуулын цус цуглуулалт буурсан үзүүлэлттэй байгаа аж. Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал тулгарсан энэ үед төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн ЦССҮТ-ийн ажилд ихээхэн дэмжлэг болж байгаад талархаж буйгаа онцлон илэрхийллээ. Монгол Улсынхаа цус цусан бүтээгдэхүүний нөөц, аюулгүй байдлыг хангаж ажилладаг цусны салбарын нийт эрүүл мэндийн мэргэжилтэн, ажилтан, үе үеийн нийт ачтан донорууд, улаан загалмайчид, байнга дэмжиж хамтран ажилладаг бүхий л байгууллага, иргэддээ ‘Цусны донорын дэлхийн өдөр’-ийн мэндийг ЦССҮТ-ийн хамт олны нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг бүхнийг хүсье.

ShareTweetShare
Previous Post

Д.ТОГТОХСҮРЭН: НААДМААС ӨМНӨ ЭНЭ ОНЫ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ

Next Post

Улсын онцгой комисс хуралдаж байна

Next Post
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС 14:00 ЦАГТ ХУРАЛДАНА

Улсын онцгой комисс хуралдаж байна

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан