• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Редакцийн сонголт

Олимпын эрхийн төлөө сорилго барилдаан болно

2021-06-17
in Редакцийн сонголт, Спорт
0
Олимпын эрхийн төлөө сорилго барилдаан болно

‘Чемпионс’ /Champions/ бэлтгэлийн баазад 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ‘Токио 2020’ зуны олимпын наадамд жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг жинд Д.Амартүвшин, Л.Өнөболд нарын хэн нь эх орноо төлөөлөн оролцохыг халз барилдуулан шалгаруулах сорилго барилдаан болно.

Энэхүү барилдааны дараа ‘Токио 2020’ зуны олимпод оролцох үндэсний шигшээ багийн тамирчдыг Монголын жүдо бөхийн холбооноос албан ёсоор зарлах юм байна.

‘Токио 2020’ зуны олимпын жүдо бөхийн тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жин нийт 14 жинд хүчээ сорих бөгөөд Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос өчигдөр гаргасан шинэчилсэн чансаагаар Монгол баг тамирчдаас 12 жинд Токиод хүчээ сорин өрсөлдөх эрх авсан байна.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Уранцэцэг, 52 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт, залуучуудын олимпын дэд аварга, залуучуудын дэлхийн аварга Л.Сосорбарам, 57 кг-д Хөдөлмөрийн баатар, олимпын мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт Д.Сумьяа, 63 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медаль, улсын 4 удаагийн аварга Б.Ганхайч, 78 кг-д ОУХМ О.Мөнхцэцэг /Азийн квотоор/ нар олимпын эрхийн болзол хангажээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Л.Өнөболд нарын чансаанд дараалан багтсан бөгөөд МЖБХ-ноос халз барилдаанаар хэнд нь эрх өгөхийг шийдэхээр болжээ.

Харин 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Ё.Басхүү, 73 кг-д Азийн аварга Ц.Цогтбаатар, 81 кг-д ДАШТ-ий алт, хүрэл медальт Саиед Моллаей /Иран гаралтай/, 90 кг-д Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга Г.Алтанбагана, 100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Отгонбаатар, +100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр нар чансаагаараа жин тус бүртээ шилдэг 18-д багтаж, олимпын дэвжээнд хүчээ сорих эрхтэй болжээ.

Ийнхүү Монголын шигшээ багаас эрэгтэй 7, эмэгтэй 5 жүдоч олимп наадамд хүч, ур чадвараа сорин оролцохоор болов. Мөн манай тамирчид холимог багийн төрөлд өрсөлдөх юм.

ShareTweetShare
Previous Post

Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Next Post

Жо Байден боолчлолыг халсан өдрийг баяр, амралтын өдөр болгожээ

Next Post
Жо Байден боолчлолыг халсан өдрийг баяр, амралтын өдөр болгожээ

Жо Байден боолчлолыг халсан өдрийг баяр, амралтын өдөр болгожээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан