Аймгийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд зөвшөөрөгдсөнөөс бусад 116 байгууллагын үйл ажиллагааг хязгаарлах, худалдаа үйлчилгээ, томоохон аж ахуйн нэгжүүдэд ариутгал, халдваргүйтгэл хийж байна гэж аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал хэллээ.
Гамшгийн үеийн гол нэрийн 12 төрлийн хүнсний бүтээгдэхүүн буюу улаан буудайн гурил 300 тонн, мах 167,1, төрөл бүрийн будаа 86.7, ургамлын тос 18.8, давс 9.6, элсэн чихэр 46.5, төмс 4419, хүнсний ногоо 4675, гоймон 29.4, өндөг 2.6, хуурай сүү 2.4 тоннын нөөцтэй байна. Үүнийг хүн амын дундажтай харьцуулахад гурил 30 хоног, гоймон 4, малын мах 17, будаа 19, ургамлын тос 14, давс 21, элсэн чихэр 14, өндөг 2, төмс 437, хүнсний ногоо 412 хоногийн нөөцтэй байна. Уг мэдээллийг бөөний болон худалдааны төвүүдээс авчээ.
Мөн өнгөрсөн шөнө гурван иргэн Орхон аймагт ирж тусгаарлалтад орсон. Шинжилгээний хариу маргааш гарах аж.