Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудлын нээлтийн нислэг долдугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар-Токио чиглэлд үйлдэгдэхээр болжээ.
Шинэ нисэх буудлын эхний нислэгийг МИАТ ТӨХК-ийн онгоцоор хийнэ гэдгийг тус компаниас мэдээллээ. Долдугаар сарын 4-ний өдрийн 11:40 цагт хөөрөх тус онгоц оройн 23:00 цагийн орчим эргээд газардах юм байна.