• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Боловсрол

Боловсролын багц хууль: Ерөнхий боловсролын сургуулийг хагас бие даасан тогтолцоонд шилжүүлнэ

2021-06-30
in Боловсрол, Редакцийн сонголт
0
Г.Занданшатар: “Делта” вирус орж ирэх нь цаг хугацааны асуудал

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөлд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, харьяалах Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням танилцууллаа.

Монгол Улс оюуны чадавхаараа дэлхийд эхний 12, насанд хүрэгчдийн бичиг үсэг тайлагдалтаар 11 дүгээрт эрэмбэлэгдэж байгаа ч Хүний хөгжлийн индексээр 189 орноос 92 дугаарт, Боловсролын индексээрээ 189 орноос 103 дугаарт, Өрсөлдөх чадварын индексээрээ 141 орноос 102-т, Оюуны чадавхаа хэрэглэх ур чадвараар 49 дүгээрт мэдлэг чадвараа хөгжүүлэх үзүүлэлтээр 59 дугаарт орж байна.

2018 оны “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа”-ны үр дүнгээс харахад 7-14 насны хүүхдийн сурч чадах үндсэн суурь чадвар болсон унших чадвар 61.5 хувь, энгийн аргын тоо бодох чадвар 51.5 хувь байгаа зэрэг нь боловсролын чанар, үр дүнд чиглэсэн эрх зүйн шинэчлэл хийх практик хэрэгцээг илтгэж байгааг Л.Энх-Амгалан сайд танилцуулгынхаа эхэнд дурдав.

Боловсролын ерөнхий хуулийн төсөл нь 8 бүлэг, 51 зүйлтэй бөгөөд төслийг дагалдуулан 9 бүлэг, 30 зүйлтэй Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, 7 бүлэг, 33 зүйлтэй Дээд боловсролын тухай хуулийн төсөл,  5 бүлэг 24 зүйлтэй Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөл, түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон эдгээр хуулийн төслийг дагалдуудан холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулжээ.

Боловсролын зээлийн санг Засгийн газраас тогтоосон тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн хөтөлбөрт элсэгчдэд их дээд сургууль, коллежийн тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр ахисан шатны суралцагчдын сурлагын амжилт, судалгааны ажлын чанартай уялдуулан шаардлага хангасан тохиолдолд сургалтын тэтгэлэг, тусламж, зээл олгох төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, оюутны болон багшийн хөгжлийн дэмжих хэлбэрээр өөрчлөн зохион байгуулна. Дээд боловсролын сургалтын байгууллагын статус, хэв шинж, бүтэц, засаглалын тогтолцоо, хөтөлбөрт тавигдах шаардлага, санхүүжилтийн хэлбэрийг үр ашигтай, оновчтой болгох хэрэгцээ бий. Шинжлэх ухаан, дээд боловсролын уялдааг өргөжүүлэх, судалгааны их сургууль болон шинжлэх ухааныг бэхжүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэлээ.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Боловсролын байгууллагын удирдлага, засаглалын талаарх Н.Наранбаатар гишүүний асуултад салбарын сайд хариулт өгөхдөө, төслийн үндсэн зорилгуудын нэг нь боловсролын салбарын удирдлагын тогтолцоог оновчтой,  улс төрөөс хараат бус, мэрит зарчимд суурилсан байхаар өөрчлөх гэв. 2012-2019 онд нийт 783 захирал шинээр томилогдсон, жилд дунджаар 112 сургуулийн захирал солигддог гэсэн тооцоолол гарчээ. Шинээр томилогдож буй нийт захирал, эрхлэгчийн 32 хувь нь буюу гурван хүн тутмын нэг нь тав хүрэхгүй жил боловсролын жилд ажилласан гэх тодорхойлолттой. Аль нэг шатны боловсролын байгууллагын удирдлагаар 5-10 жил ажиллахаар хувийн эзэмшил мэт ханддаг жишиг байгааг өөрчилж, бүх шатны боловсролын байгууллагын удирдлагаар томилогдох шалгуурыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзжээ.

Орон нутагт багшлах боловсон хүчний хүртээмжийг нэмэгдүүлэхэд төслөөр ямар зохицуулалт хийснийг лавласан гишүүний асуултад хариулахдаа “Төслийн реформын асуудал нь боловсролын байгууллагын санхүүжилтийн шинэчлэлт юм. Тодруулбал, багшийн урамшууллын нэмэлт санхүүжилтийн тогтолцоог үр дүнд суурилсан байдлаар нэмж тусгасан. Одоо хэрэгжиж буй хууль дахь орон нутагт ажилладаг багш нарын нэмэгдэл хэвээр, боловсролын байгууллагын нийт ажилтнуудын ээлжийн амралттай холбоотой зохицуулалтуудыг тусгасан. Хүүхдийн тоо, бүлэг дүүргэлт, хүчин чадлын ашиглалт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө, боловсролын стандарт, багш ажилтны дундаж цалин хөлсөөс хамаарсан сургалтын үйл ажиллагааны шууд зардлыг норматив зардалд тусгахаар төсөлд тусгасан” гэв.

Төрийн өмчийн их, дээд сургуулийн захирлыг өнөөдрийн хуулиар Боловсрол, шинжлэх ухааны сайд томилж, чөлөөлдөг бол төсөлд их, дээд сургуулиуд корпорацийн зарчимд шилжиж, зах зээлийн эрэлт, хэрэгцээг мэдэрч, санхүү, төлбөрийн хувьд нэлээн либеральчлагдах юм байна. Тиймээс их, дээд сургуулийн удирдлага, захирал нь ТУЗ-ийнхөө хурлаар, мэрит зарчмаар томилогдож, чөлөөлөгддөг болно гэв. Орчин цагийн их, дээд сургууль нь судалгаа хийж, мэргэжилтэн бэлтгэхээс илүүтэй мэдлэг бүтээж, инновацыг бий болгож, судалгаа хийх замаар улс орны нийгэм, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд гол үйл ажиллагаа нь чиглэдэг болсныг ажлын хэсэг тайлбарлаж байв. Энэ утгаар нь Монгол Улсад судалгааны их сургуулийг байгуулах замаар нөөцийг тарамдуулахгүй, зөв менежмент хийхэд төсөл дэх зохицуулалтууд хийсэн байна. Их сургуулийг хэв шинжийн хувьд судалгааны, сургалтын, мэргэжлийн хэмээн ангилсан бөгөөд санхүү болон засаглалын хувьд бие даасан судалгааны их сургуулийг хөгжүүлэх чиглэлд эрх зүйн зохицуулалтыг бий болгохыг зорьсон гэв.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь дэмжснээр Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн байна.

ShareTweetShare
Previous Post

Канадад 47.9 градус хүрч халснаас 60 гаруй хүн нас баржээ

Next Post

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг өргөн барив

Next Post
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг өргөн барив

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийг өргөн барив

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан