Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал долдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ.
Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хангахаар холбогдох байгууллагууд нүүж эхэлжээ.
Энэ талаар Иргэний нисэхийн ерөнхий газраас тодруулахад “Ирэх сарын 4-ний өдрөөс Чингис хаан олон улсын шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөний дагуу хийж байгаа бөгөөд нүүлгэн шилжүүлэлтийн ажлууд эхэлсэн.
Өнөөдрөөс томоохон цуваа бүхий их нүүдэл МИАТ компаниар эхэлж байна.
Тодруулбал, 2021.06.30-ны 13:10 цагт МИАТ компанийн нислэг, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагддаг тоног төхөөрөмж, овор ихтэй ачаа ачсан хүнд даацын зургаан автомашин бүхий нүүлгэн шилжүүлэлтийн анхны их цуваа Буянт-Ухаа ОУНБ-ын хамгаалалтын бүсэд байрлах Каргоны байгууламжийн урдаас шинэ нисэх буудлын зүг хөдөллөө.
Харин маргааш Чингис хаан олон улсын нисэх буудлын цуваа бүхий нүүлгэн шилжүүлэлт хийгдэнэ.
Буянт-Ухаа дахь нисэх буудлын нисэх үйлдвэрлэлийн үйл ажиллагааг долдугаар сарын 2 эсвэл 3-нд албан ёсоор хаана
Харин Буянт-Ухаа дахь нисэх буудлын нисэх үйлдвэрлэлийн үйл ажиллагааг долдугаар сарын 2 эсвэл 3-нд албан ёсоор хаана” хэмээн мэдээлэв.
Ташрамд дурдахад, Хөшигийн хөндийн Чингис хаан олон улсын нисэх буудлын нээлтийн нислэг долдугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар-Токио чиглэлд үйлдэгдэхээр төлөвлөсөн.
Түүнчлэн мөн өдрөөс Улаанбаатар-Шинэ нисэх буудал-Улаанбаатар чиглэлд дөрвөн цэгээс нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх юм.