• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Бусад

Долоон аймаг наадам тэмдэглэхгүй байх шийдвэр гаргаад байна

2021-06-30
in Бусад, Орон нутаг
0
Наадмын төсөв ₮2.5 тэрбум. Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэхэд зориулж Соёлын яаманд ₮10 тэрбумыг суулгажээ

Тулгар төр байгуулагдсаны 2030, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой энэ жил тохиож байгаа ч Covid-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын их баяр наадмыг цахим хэлбэрээр зохион байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Түүнчлэн долдугаар сарын 20-оос хойш халдварын тохиолдол буурсан аймаг, сумд эрсдэлийн үнэлгээ хийлгэсний үндсэн дээр наадам зохион байгуулах зөвшөөрөл олгосон юм. Тэгвэл зарим аймгийн засаг дарга, онцгой комисс, иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ жил наадам тэмдэглэхгүй өнжих шийдвэрийг гаргаж, төсөв мөнгөө эрүүл мэндийн салбарт зарцуулахаар болсноо зарлалаа. Монгол Улсын 21 аймгаас хамгийн эхэнд Өвөрхангай аймаг наадам тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргаснаар бусад аймгууд ч дагаж байна.

Өвөрхангай аймгийн Онцгой комисс  зургадугаар сарын 28-ны өдөр хуралдаж, аймаг, сумын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргасан юм. Баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоргийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулах аж.

Дархан-Уул аймгийн онцгой комиссын хуралдаанаар баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглох шийдвэр гаргасан. Тодруулбал, тус аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-н хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон юм.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн “Дорнод аймаг болон нийт сумдад баяр наадам зохион байгуулагдахгүй. Иймд наадам тэмдэглэхэд төсөвлөсөн хөрөнгө зардал нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэхэд 100 хувь зарцуулагдах болно” хэмээн мэдэгджээ.

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат Covid-19 халдварын тохиолдол тасралтгүй нэмэгдэж байгаатай холбогдуулан “Аймгийн баяр наадмын тов тогтоох тухай” зургадугаар сарын 3-ны өдрийн захирамжаа хүчингүй болгожээ.

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал наадам зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасан.  Тус аймаг наадам зохион байгуулахад 300 сая орчим төгрөг зарцуулдаг бөгөөд тус мөнгөнөөс 100 саяар нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авсан байгааг хэлэв.

Хэнтий аймгийн Онцгой комиссоос  наадам тэмдэглэхгүй байх шийдвэр гаргажээ. Наадмыг зохион байгуулах төсвийг “Зүрх мартахгүй” төслийн хүрээнд хагалгаанд орж байгаа 10 гаруй хүүхдийн эмчилгээний зардалд зориулахаар болсон байна.

Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зургадугаар сарын 29-ны өдрийн ээлжит гуравдугаар хуралдаанаар Улсын баяр наадам тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргажээ.

ShareTweetShare
Previous Post

Ж.Гүррагчаагийн эд зүйлсээр Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулав

Next Post

Олимпод оролцох хоёр тамирчныг өнөөдрөөс бэлтгэлээ хийхийг УОК зөвшөөрчээ

Next Post
Олимпод оролцох хоёр тамирчныг өнөөдрөөс бэлтгэлээ хийхийг УОК зөвшөөрчээ

Олимпод оролцох хоёр тамирчныг өнөөдрөөс бэлтгэлээ хийхийг УОК зөвшөөрчээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан