Улсын онцгой комисс коронавирустай холбоотойгоор хуралдаж, холбогдох шийдвэр гаргасан. Энэ хурлын үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хүнсний хангамжийн нөөц хэвийн байгааг олон нийтэд мэдээлсэн юм. З.Мэндсайхан сайд хэлэхдээ хүнсний хангамж хангалттай байгаа учраас иргэдийг дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд дугаарлаж, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг уриалсан. Дэлгүүр, супермаркетууд энгийн хуваарийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг ч энэ үеэр онцоллоо.