• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Онцлох мэдээ

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа

2021-07-08
in Онцлох мэдээ, Улс төр
0
УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганыг хаалаа

УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганыг өнөөдөр хаалаа. Чуулганыг хааж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. 

Тэрбээр, “Нар, хур тэгширч, нам, төр цэгцэрсэн, байгаль дэлхий өгөөжөө хайрласан энэ өдөр УИХ-ын хаврын ээлжит чуулган хааж байна. Цар тахлын амаргүй нөхцөлд дэлхийн парламентын хуралдаанд хүндрэл гарч байгаа ч ихэнх нь цахим дэгд шилжиж байна. УИХ-ын хаврын чуулган цахимаар хуралдсан бөгөөд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд анх удаа 75-аас дээш буюу 83 өдөр чууллаа. Энэ удаагийн чуулганы нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж 188 асуудал хэлэлцсэн. Байнгын хороод 110, Дэд хороо зургаа, Түр хороо 13 удаа буюу нийт 127 удаа хуралдаж 247 асуудал хэлэлцсэн байна. 

Чуулган цагтаа эхэлдэг болж өнгөрсөн 30 жилийн парламентын түүхэнд хоцрогдол, тасралтгүй амжилттай чуулган боллоо. Энэ удаагийн чуулганаар нийт 162 хууль, тогтоомж батлан гаргасан байна. Тодруулбал, бие даасан 16 хуулийг дагалдах хуулиудын хамт, нэмэлт, өөрчлөлтийн 84 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай долоо, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай гурав, УИХ-ын 52 тогтоол батоан гаргажээ.

Хэдийгээр хуралдаан аижл хэрэгчээр танхимд хуралдах боломжгүй  байсан ч гишүүд цахимаар өндөр ирцтэй оролцлоо. Та бүхэнд талархал илэрхийлье.

Энэ удаагийн чуулган хүний эрх, ардчиллыг бэхжүүлсэн чуулган боллоо. ХЭҮК-ын тайланг хэлэлцэж, УИХ анх удаа тус байгууллагын тайлангийн мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол баталсан. Чуулганаар, хүний эрхийг хуульчлан хамгаалах, хууль бүрт хүний эрхийн амин сүнсийг хамгаалах, мэдрэмжтэй парламент байх талаар дэвшүүлсэн зорилтдоо дэвшил гаргаж чадсан. Хүний эрхийн сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, хүний эрх хамгаалагчдын эрх зүйн байдлыг  тусгайлсан хуулиар хамгааллаа. Мөн хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах хороо байгуулахаар болсон. Зөрчигдсөн эрхээ сэргээж, хилсээр ял авахгүй, эрүүдэн шүүхгүй байх асуудалд бодитой алхам хийлээ. Цаашид идэвхтэй мөрдөж байгаа 400 гаруй хуульд хүний эрхийн талаас үнэлгээ хийж өөрчлөн шинэчлэх нь ирэх намрын чуулганы зорилт байх болно. Эхэлсэн ажлаа тууштай хэрэгжүүлэх болно. ХЭҮК-ын гаргасан тайлан, дүгнэлттэй холбогдуулан цар тахалтай тэмцэхэд хүний эрхийг хамгаалах чиглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн. УОК-оос шийдвэр гаргахдаа ХЭҮК-оос зөвлөмж авдаг байх, эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөмжийг иргэдэд мэдээлэхдээ ойлгомжтой, хүртээмтэй байлгах, дархлаажуулалтад хамрагдсан эсэхээс үл хамааран төрийн үйлчилгээ авах эрхийг бүрэн хангах, сурч боловсрох эрх, сургалтын хоцрогдлыг чанартай нөхөх арга хэмжээг тогтоолд тусгасан.

Энэ удаагсийн чуулган Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах томоохон алхам боллоо. УИХ-аас Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ үндсэн дээр 27 жилийн дараа Улаанбаатар хотын эрх зүйн орчныг шинэчиллээ. Мөн Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хороо байгуулсан.

УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн төслийг өргөн барьж хэлэлцэх эсэхийг шийдээд байна. Парламентат ёс бүтэн болох суурь хууль юм. Засаглалаа бэхжүүлэх энэ суурь хуулийг намрын чуулганаар батална. Ингэснээр, УИХ-ын хариуцлага, ёс зүй сайжирч, нийгэмд шударга ёс төлөвшихөд ахиц авчирна.

Энэ удаагийн чуулган иргэний хөдөлмөрлөх эрхийг хангаж, халамжаас бүтээмжид шилжих харлицааг дэмжсэн чуулган боллоо. Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн 1.1 сая иргэн, ажил олгогчдын харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Үүнээр хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, цагаар ажиллах, зайнаас ажиллах, уртын ээлжээр ажиллах, туслах малчлнаар ажиллах зэрэг хөдөлмөрийн харилцааны шинэ хэлбэрийг зохицуулсан. Мөн ажил олгогч, ажилтны хөдөлмөрийн харилцаан дахь эрх, үүргийг зохистойгоор тэнцвэржүүлсэн юм.

Хоршооны тухай хуулийг баталж хоршоо бие даан хөгжих бололцоог хангаснаар, ажил эрхлэлтийг дэмжихэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн соёл урлагийн салбараа шинэ нөхцөлд сэргээн хөгжүүлэхэд  онцгой анхаарал хандуулсан чуулган болж, соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, Монгол Улсын түүхэнд анх удаа кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан.

Цаашид эрх зүйн хувьсгалыг эрчимтэй өрнүүлэх зорилт маань нэн чухал, томоохон хуулийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэж батлах, мөрдүүлж хэрэгжүүлэх гээд үе шат бүр жигд явагдах ёстой.  Төслүүдийг цаг алдалгүй, үндэслэл сайтай, чанартай, харилцан уялдаатай боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх, батлагдсан хуулийг хэрэгжүүлэхэд холбогдох байгууллагууд онцгой анхаарах шаардлагатай. Элэг нэгт монголчууд, эрхэм гишүүддээ Ардын хувьсгалын 100 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлье” хэмээв.

ShareTweetShare
Previous Post

Олимпийг эсэргүүцэж, галт бамбарыг унтраахыг завджээ

Next Post

Уяачдын холбоо тэргүүтэй ТББ-ууд ҮАБЗ-ийг хуралдахыг шаардаж, дээлтэй жагсав

Next Post
Уяачдын холбоо тэргүүтэй ТББ-ууд ҮАБЗ-ийг хуралдахыг шаардаж, дээлтэй жагсав

Уяачдын холбоо тэргүүтэй ТББ-ууд ҮАБЗ-ийг хуралдахыг шаардаж, дээлтэй жагсав

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан