• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Түрээсийн орон сууцны төлбөрт төлсөн мөнгийг урьдчилгаанд тооцох боломжгүй

2021-08-12
in Нийгэм, Редакцийн сонголт
0
Түрээсийн орон сууцны төлбөрт төлсөн мөнгийг урьдчилгаанд тооцох боломжгүй

Засгийн газраас хэрэгжүүлж буй Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Хангай хотхонд орон сууц түрээслэн амьдарч буй иргэд зарим асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсжээ.

Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар “Улсын хэмжээнд 3,000 гаруй түрээсийн орон сууцны сан бий. Үүний 2,000 гаруй нь нийслэл хотод бий. Тодруулбал, Буянт Ухаа-1, 2, Хангай хотхон юм.

Хангай хотхоны иргэд үндсэн гурван асуудлыг хөндөж байгаа. Уг хотхоны иргэд 240-400 мянган төгрөгөөр түрээсэлдэг. Өмнө нь иргэд зөвхөн түрээсэлж байсан бол түрээслээд өмчлөх журам гарснаар тухайн байраа өмчилж авах боломжтой болсон.

Энэ журмаар хоёр боломжийг нээсэн. Эхнийх нь түрээсийн төлбөрийн зэрэгцээ илүү мөнгө төлж байгаад урьдчилгааны 30 хувьд хүрмэгц ипотекийн зээлд хамрагдах. Дараах нь түрээсээсээ илүү мөнгө төлж байгаад өмчлөх юм.

Хангай хотхоны зарим иргэн нэгдүгээрт метр квадратын зөрүүний асуудлыг гарган тавьж байна. 2016 оны тавдугаар сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар тухайн үеийн Барилга, хот байгуулалтын сайд Г.Баянсэлэнгэд даалган, уг хотхоноос 15 тэрбум төгрөгөөр орон сууц худалдаж авах тогтоол баталсан байдаг. Үүнтэй холбоотойгоор “Бэрэн” компанийн барьсан Хангай хотхоноос нийт 7,974 метр квадрат талбайг хувааж авсан. Метр квадратын үнэ нь 1,880,000 төгрөг байгаа юм.

Тухайн үед төрийн албан хаагчид, иргэдтэй гэрээ байгуулахдаа хавсралтаар өгсөн мэдэгдэлд нэг метр квадратыг 1,280,000 төгрөг байхаар бичсэн байгаа юм. Үүнээс болж хууль хүчний байгууллагууд тодорхой албан тушаалтнуудыг шалгаж байна. Энэ асуудлаар түрээслэгч нартай уулзсан бөгөөд хуулийн байгууллага шалгаж байгаа тул бид ямар нэг арга хэмжээ авах боломжгүй байгааг хэлсэн.

Хоёрдугаарт, таван жилийн хугацаанд төлсөн түрээсийн төлбөрөө урьдчилгаанд тооцуулъя гэсэн. Ийм боломжгүй. Төлсөн мөнгө нь СӨХ, цэвэрлэгээ үйлчилгээнд зарцуулагдсан тул урьдчилгаанд тооцохгүй.

Гуравдугаарт, түрээслээд өмчлөх хугацаа таван жил байгааг 15 жил болгох саналыг тавьсан. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа журмын дагуу улсын төсвийн хөрөнгөөр баригдсан орон сууцны үнийг таван жил, гадаад, дотоодын зээл, буцалтгүй тусламж, хувийн хэвшлийн хөрөнгөөр баригдсан орон сууцны үнийг 15 хүртэлх жилийн хугацаанд төлснөөр өмчилж авах боломжтой. Энэ асуудлаар Засгийн газарт танилцуулж, Сангийн яамтай ярилцах болно” гэлээ.

Мөн зарим иргэний түрээсийн хугацаа дуусаж байгаа тул сунгах боломжийг эрэлхийлж байгааг сайд Б.Мөнхбаатар мэдэгдэв.

ShareTweetShare
Previous Post

Шинэ хотуудад Улаанбаатараас 150 мянган хүн шилжин, суурьшина

Next Post

Зуслангийн бүсийн 46 байршилд орц, гарцыг чөлөөлжээ

Next Post
Зуслангийн бүсийн 46 байршилд орц, гарцыг чөлөөлжээ

Зуслангийн бүсийн 46 байршилд орц, гарцыг чөлөөлжээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан