• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

15 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарчээ

2021-08-16
in Нийгэм, Онцлох мэдээ
0
15 байршилд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарчээ

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих зорилгоор Нийслэлийн Засаг дарга “Алтан намар” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар ажиллаж байна.

Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт зургаа, Хан-Уулд дөрөв, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр гурав, Баянгол, Чингэлтэй, Багахангай дүүрэгт тус бүр хоёр, Багануур, Налайх дүүрэгт тус бүр нэг цэг нээхээр төлөвлөсөн.

Тэгвэл одоогийн байдлаар нийт 15 байршилд хүнсний ногоо эрхлэгчид ногоогоо борлуулж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт тав, Баянзүрх дүүрэг гурав, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр хоёр, Багануур дүүрэгт нэг цэг ажиллаж байна.

Баянгол дүүрэгт 1000 машины зогсоолын зүүн, баруун талд ногооны үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж байгаа бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс тодорхой хариу өгөхгүй байсны улмаас хугацаа алджээ. Иймээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, “Улаанбаатар төмөр зам” ХНН болон дүүргийн удирдлагууд газар дээр нь ажиллаж, асуудлыг шийджээ. Улмаар нэг ногоочинд 16 ам метр талбай ноогдох байдлаар 170 орчим ногоочинд хүнсний ногоогоо борлуулах боломжийг олгожээ. Зарим аймгаас ногоочид ирээгүй байгаа бөгөөд үлдсэн байршилд ногоог борлуулах зохицуулалт хийсэн байна.

Үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад УОК-ын даргын “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам” болон “Алтан намар” арга хэмжээний хүрээнд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахад мөрдөх “Түр заавар”-ыг  мөрдлөг болгоно. Ингэхдээ дүүрэг бүрийн Засаг даргын дэргэдэх Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, үйл ажиллагаанд дотоод хяналт тавих иргэн, хуулийн этгээдийг худалдаа эрхлэгчдийн төлөөллөөс сонгон, гэрээ байгуулж байгаа юм.

“Алтан намар” арга хэмжээний хүрээнд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа

зохион байгуулах 24 байршил

№ Дүүрэг   Байршил
1 Баянгол /2/ 3-р хороо, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолын баруун талд
2 3-р хороо, УБТЗ ХНН-ийн 1000 машины зогсоолд
3 Сүхбаатар /6/ 6-р хороо, Хүүхдийн урлан бүтээх төвийн хойно
4 7-р хороо, 4-р байрны хойно
5 9-р хороо, “Их тойруу” худалдааны төвийн гадна талбайд
6 12-р хороо, 32-ын тойргийн дэргэд
7 13-р хороо, 17-р сургуулиас Дарь-Эхтэй холбосон шинэ зам дагуу
8 16-р хороо, 33-ын автобусны буудлын дэргэд
9 Хан-Уул /4/ 2-р хороо, Ажилчдын алдар талбайд
10 7-р хороо, Яармагийн хуучин эцэст
11 21-р хороо, Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд
12 2-р хороо “Мишээл” экспо худалдааны төвд
13 Сонгинохайрхан /3/ 14-р хороо, Цамбагарав 2-р үйлчилгээний гадна талбайд
14 22-р хороо, Орбитын тойргийн дэргэд
15 37-р хороо, Содон хорооллын талбайд
16 Баянзүрх /3/ 26-р хороо, Дүнжингарав худалдааны төвийн гадна талбайд
17 4-р хороо, Жуковын талбайд
18 8-р хороо, “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбайд
19 Чингэлтэй /2/ 4-р хороо, Бага тойруу, Барилгачдын талбайд
20 5-р хороо, Самбуугийн гудамж, Ялалтын талбайд
21 Налайх /1/ 2-р хороо, Соёл урлагийн ордны өмнөх Төв талбайд
22 Багануур /1/ 1-р хороо, “Хэрлэн” худалдааны төвд
23 Багахангай /2/ 1-р хороо, Үйлдвэр технологийн паркийн урд талбайд
24 2-р хороо, Хорооны цогцолбор барилгын урд талбайд
ShareTweetShare
Previous Post

Үерээс болж эвдэрч, сэтэрсэн зам, далангийн 70 хувийг сэргээн засварлажээ

Next Post

Нойр дутуу, стресстэй байх нь дархлааны системийг туйлдуулдаг

Next Post
Нойр дутуу, стресстэй байх нь дархлааны системийг туйлдуулдаг

Нойр дутуу, стресстэй байх нь дархлааны системийг туйлдуулдаг

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

Эрдэнэсийн хүүхдүүд баярын арга хэмжээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбарт боллоо

2025-06-05
🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

🥈Сагсан бөмбөгийн эрэгтэй баг мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

🥉Сагсан бөмбөгийн эмэгтэй баг хүрэл медаль хүртлээ

2025-05-28
Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

Дартсын төрөлд мөнгөн медаль хүртлээ

2025-05-28
CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

CS2 төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-05-28
УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

УУРХАЙЧДЫН СПОРТЫН ИХ НААДАМД “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

2025-05-28
“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

“ДОТООД АУДИТЫН ЧИГ ХАНДЛАГА”-ЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2025-05-28
Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

Зэвсэгт хүчний 2024-2025 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэл

2025-05-27
НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

НЭГТГЭЛИЙН ИХРҮҮД

2025-05-25
ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ЗЕНИТЧИН ДАЙЧДЫН ТҮҮХТ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

2025-05-25
ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАЛАА

2025-05-25
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД С.БЯМБАЦОГТ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 342 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

2025-05-25
2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРАЛД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛСЭН ОНЦЛОХ АЖЛУУД

2025-05-25
ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

ОХУ-ЫН АЛДАРТ УРАН НИСЛЭГИЙН ҮЗҮҮЛБЭРИЙН “СТРИЖИ” БАГ МОНГОЛ УЛСАД ИРНЭ

2025-05-25
ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

ЁС ЗҮЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

2025-05-25
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан