Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт шалгалт өнөөдрөөс эхэллээ.
Шалгалт наймдугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд найман цэгт явагдаж, 140 гаруй автобусыг хамруулах аж.
Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт шалгалт нийслэлийн Боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газруудтай хамтран Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тeхникийн хяналтын үзлэгийн төвд Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг цэцэрлэг, eрөнхий боловсролын сургуулиудын хүүхэд тээвэрлэх автобус эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, жолооч нарыг хамруулан явагдаж байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.