Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар өргөтгөсөн хуралдаан хийж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор буюу 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа. Энэ шийдвэртэй зэрэгцэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх банкны бүх төрлийн зээлийн эргэн төлөлт, түрээсийн харилцааг хойшлуулах талаар сангийн сайд Ч.Хүрэлбаатарт үүрэг чиглэл өглөө. Иргэд, ААН-үүдэд хэрхэн санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг ирэх долоо хоонгийн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ.