Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг төрийн өмчит компаниуд дэмжиж, өнгөрөгч амралтын өдрүүдэд СХД-ийн 24-р хороо, Баруун салаа, Бумбатын рашааны орчимд мод тарилаа. Энэ үеэр “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн хамт олон улиас, буйлс, чацаргана, агч, голт бор зэрэг 100 гаруй мод тарьж, суулгасан юм.
Тус компани нь ногоон орчин бүрдүүлэх чиглэлд бодлогын түвшинд анхаарч ажилладаг төдийгүй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замыг элсний нүүдлээс хамгаалж, ногоон зурвас байгуулахаар “Ногоон зам” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.