Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун
нэр бүхий компанид хийсэн хяналт шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа.
Тэрбээр “Зайсан хилл цогцолборт байрладаг “Собт трейд” компанид шалгалт хийлээ. Ингэхэд хоол үйлчилгээний газар тавигдах тусгай шаардлагыг биелүүлээгүй, хариуцлагын гэрээгүй, үйлчлүүлэгчдийн халууныг шалгадаггүй, ажилтнууд нь вакцины бүрэн тунд хамрагдаагүй, нэг удаагийн бээлий, амны хаалт, нүүрний хамгаалалт хэрэглээгүй, үйлчилгээний танхимд зай бариулаагүй, талбайн багтаамж 50 хувиас хэтэрсэн, мэргэжлийн байгууллагаар ариутгал, халдваргүйтгэл хийлгээгүй гэх зэрэг зөрчил дутагдалтай дүгнэлт гарсан.
Өмнөх хэд хэдэн удаагийн шалгалтад зөрчлүүд давтагдаж байсан тул мэргэжлийн хяналтын байгууллагаас албан шаардлага өгсөн ч хуль тогтоомжийн хэрэгжилтийг хангаагүй тул зөрчлийн хэрэг үүсгэсэн, торгуулийн арга хэмжээ авсан, цаашилбал “Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг дугаарлан Захирагчийн ажлын албанд өнөөдөр хүргүүлсэн” гэв.