Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ТЭВЧИЖ БОЛОХ ЗАРДЛАА ТАНАХААР БОЛЛОО
УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах захирамж гаргасан.
Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг хүргэе.
-Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
-Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
-Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
-Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
МАН-ын бүлэг хуралдаж, тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох саналыг дэмжжээ. Иймээс энэ асуудлыг яг одоо УИХ-аар хэлэлцэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг болгосон. Ийнхүү төсөвт тодотгол хийн, хөрөнгө оруулалтын зардлаа танаж, тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барилаа. Бар жилийн босгон дээр тэтгэврийн нэмэгдүүлэх гэж байна. Усан бар жил шинэ сэргэлтийн жил байх болно. Цагаан сарын босгон дээр Монголын талд ногдох өрийг тэглэж, Дубайн гэрээг цуцлахаар шийдвэрлэлээ. Энэ мэт улсаа өөд татаж, иргэдээ өөд татах төр засгийн бодлого урагштай байгаад талархаж байна.
Хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр “Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар шуурхайлан ажиллаж, Монгол Улсын төсвийн тодотголыг өргөн барьж байна. Энэ хүрээнд тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг өсгөж, 500 мянгаас дээш тэтгэвэртэй ахмад настны тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэхээр төсөл боловсрууллаа. Төсвийн тэвчиж болох зардлыг танах шаардагдах эс үүсвэрийг нэмэгдүүлэхээр боллоо. Ингэснээр төсвийн орлого буурахгүй. Цар тахал хүн төрөлхтөнд амаргүй байдлыг бий болголоо. Засгийн газраас хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх, цахилгаан дулаан тог цахилгаан дөрвөн их наяд төгрөгийг зарцуулж, 10 их наяадын хөтөлбөр хэрэгжүүлснээр эдийн засгийг бага хувиар сэргээлээ. Нэг жилийн хугацаанд вакцинжуулалтыг цаг алдалгүй зохион байгуулж нийт хүн амын 66 хувь нь хоёр тунд хамрагдаад байна. Ингэснээр эдийн засгаа суурь шат дараатайгаар хөгжүүлэх боломж бүрдлээ.