Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, “Авто-логистикийн шилжүүлэн ачих талбай”-д автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 4 сарын 7-ны өдрийн 10:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 10:45 цагт очиход Монголын төмөр замын харьяа 30 тн даацтай чингэлэг зөөвөрлөгч “Калмар” загварын автомашин шатаж байсныг 30 минут ажиллан унтраасан байна.