Хятад улсын 35 настай иргэн Вэн Фэй өчигдөр Япон улсад хязгааргүй хугацаагаар амьдарч, ажиллах онцгой эрхийг хүлээн авсан тухай Токиогийн албаныхан мэдээлсэн байна.
Япон улсын засгийн газар 2019 оны дөрөвдүгээр сард гадаадын өндөр ур чадвартай мэргэжилтнүүдэд тус улсад оршин суух онцгой эрх олгох шийдвэрийг гаргаж байсан юм.
Вэн Фэй нь одоо Японы Гифу мужийн барилгын компанид ажилладаг юм байна. Тэрбээр барилга, хөлөг онгоц үйлдвэрлэлийн салбарт ажилладаг гадаадын мэргэжилтнүүдэд олгодог тусгай визийг авсан анхны хүн болжээ.
Ингэснээр тэр гэр бүлээ Японд авчрах боломжтой болж, визээ дөрөв дөрвөн жилээр хязгааргүй удаа сунгах эрхтэй болж байна.
Вэн Фэй анх 2010 онд Японд техникийн дадлагажигчаар ирж, одоо ажиллаж буй барилгын компанидаа орж байжээ. Тэр үеэс хойш Вэн Фэй мэргэжилдээ хурдтай сайжирсан байна.
2020 онд тэр өндөр ур чадвартай гадаадын мэргэжилтний нэгдүгээр ангиллын визийг авч байсан юм. Уг визийг ажиллах хүчний хэрэгцээ өндөр байгаа 14 салбарын мэргэжилтэнд олгодог бөгөөд тав хүртэл жилийн хугацаатай байжээ.
Харин өчигдөр хоёрдугаар ангиллын визийг авснаар Японд хязгааргүй хугацаагаар ажиллаж, амьдрах эрхтэй болж байна.
Эх сурвалж: Kyodo News