УИХ-ын гишүүд өнгөрөгч Баасан гариг /2022.04.22/-т хот, хөдөөгөөрөө ялгарч, хотын гишүүд чуулганд суухгүй хэмээн бойкотлов. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хэрүүлийн алим болсон дээрх сэдвээр хуралдах аж.
Эргэн сануулахад өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд төсөвт тодотгол хийх асуудлаар хуралдсан. Тухайлбал, улсын төсвөөс нийт 550 тэрбум төгрөг тодотгож, Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ажилтнуудад буцаан олгох нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа явдал гэж үзэж байгаа учраас тус бүлэг дэмжсэн байр суурь илэрхийлсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр (2022.04.25) УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцох юм байна. Хотын дарга Д.Сумъяабазар мөн тус бүлгийн хуралд оролцож, төслийн талаарх танилцуулга хийх аж. Уг төслийн нийт өртөг 2.8 тэрбум ам.доллар бөгөөд хөнгөн галт хэрэгтэй болох төслийн 50 хувь буюу 510 сая.ам долларын Засгийн газрын баталгаа гаргах тогтоолын төслийг тодотголын дагалдах хуульд оруулсан ч уг асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороо хэлэлцэхээс татгалзсан юм.