• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

‘Хоёр яамны сайдыг яаралтай томилохыг шаардаж байна’

2022-05-13
in Дэд онцлох, Нийгэм, Улс төр
0
‘Хоёр яамны сайдыг яаралтай томилохыг шаардаж байна’

УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын гишүүд өнөөдөр /2022.05.13/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд энэ удаа Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага xүргүүлж байгаагаа мэдэгдэв.


УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

-Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2021 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж,  Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам шинээр байгуулсан. Засгийн газрын бүтцэд шинээр орсон энэ хоёр яамны сайдууд улс орны xөгжлийн нэн чуxал бодлогыг xариуцан ажиллаxаар xуульд тусгасан.

Туxайлбал, Эдийн засаг, хөгжлийн сайд үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийг улс, салбар хоорондын болон бүс, орон нутгийн хэмжээнд нэгдсэн бодлого, уялдаагаар хангах, зээл, тусламжийн нэгдсэн бодлого, макро эдийн засгийн бодлогын судалгаа, төлөвлөлт, бүсчилсэн хөгжлийн бодлого, эдийн засгийн болон хөгжлийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох, төслүүдийн нэгдсэн бодлого, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлт, эдийн засгийн гадаад хамтын ажиллагаа, гадаад, дотоод худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл, хөнгөн, жижиг, дунд, хүнд болон аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, концесс, төр-хувийн хэвшлийн түншлэлийн асуудал, өндөр технологи, үндэсний инновацын тогтолцооны бодлого, төлөвлөлт, чөлөөт бүс, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт зэрэг Монгол Улсын xөгжлийн суурь асуудлуудыг хариуцан ажиллаx чуxал үүргийг xуулиар xүлээсэн.

Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд байнга агшиж байна. Энэ оны эхний гурван сарын байдлаар инфляци 14.4 хувьд хүрлээ. Төлбөрийн тэнцэл эхний гурван сарын байдлаар 952 сая ам.долларын алдагдалтай байна. Он гарсаар гадаад валютын нөөц 1.3 тэрбум ам.доллараар буурчээ. Инфляци өндөр байгаа тул  дундаж давхаргын хэрэглээ буурч ядуусын эгнээ тэлэх нэгэн шалтгаан болжээ.

Хэт өндөр инфляцитай байхад эдийн засагт өсөлт ирэхгүй. Үнийн өсөлт богино хугацааных биш, дунд хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгааг Азийн хөгжлийн банк анхааруулсаар байна. Сүүлийн хоёрхон сарын хугацаанд ам.долларын ханш 12-15 хувиар чангарч, олдоц нь эрс багасав. Гадаадын улс орнууд мөнгөний зөөлөн бодлого явуулж, бодлогын хүүгээ нэмэгдүүлж эхэлсэнтэй холбоотой гадаад валютын урсгал хөгжингүй орнуудыг чиглэж эхэллээ. Иймээс валютын санхүүжилтийн өртөг өсч, хөгжиж буй орнуудад бага хүүтэй эх үүсвэр хумигдаж байна. Энэ нь импортлогч орны хувьд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ цаашид өсөxийн дохио юм. Иймд нэн эгзэгтэй цаг үед эдийн засгийн суурь бодлогууд xариуцаx тодорxой эзэнгүй байгаад УИX даxь Ардчилсан намын бүлгийн гишүүний xувьд иxээxэн санаа зовниж байна.

Мөн тэрбээр “Түүнчлэн 2022 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн цахим мэдээлэлтэй холбоотой хуулиудыг дагалдан гараx журмууд гарахгүй төрийн ажил гацаж, xуулийн хэрэгжилт xангагдаx боломжгүй байдалд ороод байна. Иймд Монгол Улсын Ерөнxий сайд шинээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд оруулсан Засгийн газрын xоёр гишүүн буюу Эдийн засаг хөгжлийн сайд, Цахим хөгжил харилцаа холбооны сайдуудаа нэн даруй томилж, ажилд нь оруулна уу” гэв.

ShareTweetShare
Previous Post

Найман давхраас унах гэж байсан охиныг аварсан залууд 3 өрөө байр бэлэглэжээ

Next Post

Нийслэлд 288 мянган мод тарина

Next Post
Нийслэлд 288 мянган мод тарина

Нийслэлд 288 мянган мод тарина

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Говьд Марсын судалгааны бааз байгуулах ажил ирэх жил эхэлнэ

Говьд Марсын судалгааны бааз байгуулах ажил ирэх жил эхэлнэ

2022-06-26
Хоттой ойрхон голын эрэг хогонд дарагдсан хэвээр байна

Хоттой ойрхон голын эрэг хогонд дарагдсан хэвээр байна

2022-06-26
Жаргалантын аманд 1.8 км урттай үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажил эхэллээ

Жаргалантын аманд 1.8 км урттай үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажил эхэллээ

2022-06-26
Төрийн 17 байгууллагын цахим хуудасны мэдээлэлд үнэлгээ хийв

Төрийн 17 байгууллагын цахим хуудасны мэдээлэлд үнэлгээ хийв

2022-06-22
‘Монгол Абилимп-2022’ мэргэжлийн ур чадварын анхдугаар уралдаан болно

‘Монгол Абилимп-2022’ мэргэжлийн ур чадварын анхдугаар уралдаан болно

2022-06-22
ХНХЯ: 2 МАШИНТАЙ, 2 БАЙРТАЙ, 200-ГААС ДЭЭШ МАЛТАЙ АЙЛУУД ХҮНС ТЭЖЭЭЛИЙН ДЭМЖЛЭГЭЭС ХАСНА

А.АРИУНЗАЯА: Нэг сая төгрөгөөс доош орлоготой иргэдийн НДШ-ийн 50 хувийн буцаан олголтыг энэ сарын 25-наас олгоно

2022-06-20
ОХУ-д саатсан зорчигчдыг МИАТ-ын онгоц өнөөдөр авна

Монголын бүлэг жуулчин БНСУ-ын Яньян нисэх буудлаар дамжин 15 хоног визгүй зорчих боломжтой боллоо

2022-06-20
Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо, Норовлин сумд удахгүй хатуу хучилттай авто замаар холбогдоно

Хэнтий аймгийн Батноров, Баян-Овоо, Норовлин сумд удахгүй хатуу хучилттай авто замаар холбогдоно

2022-06-20
Элсэлтийн Ерөнхий Шалгалт болоход ГУРАВ ХОНОГ үлдлээ

Элсэлтийн Ерөнхий Шалгалт болоход ГУРАВ ХОНОГ үлдлээ

2022-06-20
Дэлхийн усан спортын холбоо транс тамирчид эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглов

Дэлхийн усан спортын холбоо транс тамирчид эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцохыг хориглов

2022-06-20
АНУ-ын төв банк бодлогын хүүгээ огцом чангаруулав

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ огцом чангаруулав

2022-06-20
Баянгол дүүргийн нийгмийн ажилтнуудад хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээг ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа

Баянгол дүүргийн нийгмийн ажилтнуудад хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээг ЗДТГ-тай хамтран зохион байгууллаа

2022-06-20
Залуучуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо

Залуучуудын нэгдсэн зөвлөгөөн боллоо

2022-06-20
Өвдөг шороодсон бөхчүүдийг нэгдсэн унаагаар хот руу буцаана

Тува, халимаг, буриад бөхчүүд наадамд зодоглох хүсэлт ирүүлжээ

2022-06-20
ХЭҮК-ын даргаар Ж.Хунанг улираан томилов

ХЭҮК-ын даргаар Ж.Хунанг улираан томилов

2022-06-20
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан