Apple компани есдүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулах шинэ iPhone загварыг танилцуулах арга хэмжээнийхээ урилгыг сэтгүүлчдэд тараажээ.
Урилга дээрээ “Far out” гэсэн түлхүүр үгийг шөнийн тэнгэрийн оддоор дүрсэлсэн логотой хамт хэвлэсэн нь анхаарал татаж байна.
Цар тахал эхэлсэн цагаас хойш Apple шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээнүүдээ виртуал орчинд зайнаас зохион байгуулж байгаа.
Харин энэ удаа Купертино дахь төв байрныхаа Стив Жобсын нэрэмжит театрт уригдсан хүмүүсийн дунд зохион байгуулахаар болжээ.
Уг арга хэмжээний дүрсийг давхар онлайн орчинд дамжуулахаар болсон байна.
Энэ удаа Apple компани дөрвөн хувилбар iPhone 14 загвар танилцуулах төлөвтэй байгаа. Харин зах зээлийн эрэлт бага байсантай холбоотойгоор “Mini” хувилбараа хасах байх гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Урилга дээр бичигдсэн “Far out” түлхүүр үг нь шинэ iPhone сайжруулсан алсын дурантай (telephoto) камертай болох, эсвэл хиймэл дагуултай холбоотой ямар нэг шинэ үйлчилгээтэй болох, бүр одод эрхсийн зургийг авах боломжтой болсны илрэл байж болзошгүй гэсэн хувилбар таамгууд яригдаад эхэлжээ.
Эх сурвалж: The Verge