• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Дэд онцлох

Ч.Хүрэлбаатар: 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс нүүрсээ зөвхөн биржээр худалдана

2022-10-05
in Дэд онцлох, Нийгэм, Эдийн засаг
0
Ч.Хүрэлбаатар: 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс нүүрсээ зөвхөн биржээр худалдана

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар валютын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоолын төслийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монголчууд бүгдээрээ ам.доллар, төгрөгийн ханш яах бол, валютын нөөцөд санаа зовж байгаа. Статистикийн тоон мэдээг харахаар экспортын тоо хэмжээ өндөр байдаг. Гэтэл яг түүнтэй нийцсэн хэмжээний валют орж ирж байна уу гэдгийг эхлээд анзаарсан. 1.8 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон мөртлөө 500-600 сая ам.доллар орж ирсэн байх жишээтэй. Яагаад гурав дахин бага хэмжээний валют орж ирснийг судлаад үзэхэд хэд хэдэн шалтгаан байна.

Нүүрсээ урьдчилаад зарсан тохиолдол бий. Өмнөх жилүүдээс зарагдсан нүүрс, жишиг, гэрээний үнэтэй холбоотой үүссэн зөрүү байгаа юм. Монгол Улсаас экспортод гарч буй нүүрсний нөхцөл байдлыг ил тод болгож, цэгцлэх арга хэмжээг авах Засгийн газрын тогтоол гарлаа.

Манай улсын нүүрс ямар үнээр зарагдах ёстой талаар “Уурхайн аман дээрээс нэг тонн нүүрс 71 ам.доллароор, харин хил дээрх үнэ нь 129 ам.доллароор зарагдаж байна. Энэ хоёрын хооронд 58 ам.долларын зөрүү гарч байгаа. Энэ нь тээвэрлэлттэй холбоотой” гэлээ.

Нүүрсээ уурхайн амнаас зарахгүй

Валютын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоолын төсөлд:

  • Валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд нүүрсээ хилийн үнээр зардаг байх хэрэгтэй. Нүүрсээ уурхайн амнаас зарахгүй байх зохицуулалт хийж байгаа.
  • Бүх гэрээг цахимжуулж, гэрээний дагуу бүгдгийг хилээр экспортолно. Уурхайд олборлогдсон нүүрс хилээр ачигдаад гарах бүх үйл ажиллагааг цахимжуулна. Үүнтэй холбоотой бүх гэрээг цахимжуулах юм. Ингэж чадвал уурхайн амнаас хил хүртэлх янз бүрийн зөрчлийг илрүүлэх бүрэн боломжтой. Хэчнээн сая тонн нүүрсийг ямар компани ямар гэрээгээр экспортолж буйг мэдэх боломж бүрдэж байгаа юм.
  • Нүүрсийг биржээр зарах тогтолцоо руу шилжиж байна. Яагаад гэвэл нүүрс авах хүсэлт олон талаас ирдэг. Биржээр нүүрс зарагдсан тохиолдолд олон худалдан авагч орж ирснээр нүүрсний үнэ өсөх боломжтой. Элдэв хардлага алга болно. 2023 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд бүх нүүрсийг зөвхөн биржээр худалдана.
  • Валютын урсгалыг сайжруулах зорилгоор өмнө нь хийгдсэн гэрээ, валютаар экспортлох гэрээний нүүрсний экспорт дээр уян хатан зохицуулалт хийх замаар валютын урсгалаа нэмэгдүүлэхийг үүрэг болгосон гэжээ.

“Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн Монголд оруулж ирэх ам.долларын урсгалыг нэмэгдүүлэхийг үүрэг болгож байгаа. Үүнтэй холбоотойгоор манай улсад орж ирэх валютын нөөц нэмэгдэх боломжтойг хэлмээр байна” гэдгийг сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

ShareTweetShare
Previous Post

СХД-ИЙН ТЭРГҮҮНИЙ ӨРХҮҮД ШАЛГАРЛАА

Next Post

ЭЕШ-д шавь нараа өндөр оноо авхуулсан гурван багшийг Говь-Алтай аймаг тус бүр 20 сая төгрөгөөр шагнажээ

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГЕОЛОГИЧИД “ШИЛДЭГ ХАЙГУУЛЫН БАГ”-ААР ШАЛГАРЛАА

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ГЕОЛОГИЧИД “ШИЛДЭГ ХАЙГУУЛЫН БАГ”-ААР ШАЛГАРЛАА

2025-03-31
Хошууч генерал С.Ганбямба: НЭГДСЭН ХЭЭРИЙН СУРГУУЛЬ ЗОРИЛГО, ЗОРИЛТОО БҮРЭН ДҮҮРЭН БИЕЛҮҮЛЛЭЭ

Хошууч генерал С.Ганбямба: НЭГДСЭН ХЭЭРИЙН СУРГУУЛЬ ЗОРИЛГО, ЗОРИЛТОО БҮРЭН ДҮҮРЭН БИЕЛҮҮЛЛЭЭ

2025-03-31
ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛАВ

ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ ТАНИЛЦУУЛАВ

2025-03-29
НҮҮРСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРАЛТТАЙ УЯЛДУУЛЖ ИНДЕКСЖҮҮЛСЭН БАЙДЛААР ҮНЭ ТОГТООХ ЖУРАМ ТАНИЛЦУУЛЛАА

НҮҮРСНИЙ ҮНИЙН ӨСӨЛТ БУУРАЛТТАЙ УЯЛДУУЛЖ ИНДЕКСЖҮҮЛСЭН БАЙДЛААР ҮНЭ ТОГТООХ ЖУРАМ ТАНИЛЦУУЛЛАА

2025-03-29
📍Монгол Улсын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга хурандаа Т.Наранхүү Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Ирики Ёохэй болон Япон Улсаас Монгол Улсад суух ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташегаар шинээр томилогдож байгаа дэд хурандаа Мурасэ Рёосукэ нарыг өнөөдөр /2025.03.28/ хүлээн авч уулзлаа.

“ЦЭРЭГ ТАТЛАГА-2025” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

“ЦЭРЭГ ТАТЛАГА-2025” ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

2025-03-29
Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс

Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс

2025-01-17
Зэрлэг амьтдад өвс, хужир тавьжээ

Зэрлэг амьтдад өвс, хужир тавьжээ

2025-01-17
“Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ

“Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ

2025-01-17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоан нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2025-01-17
Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ

Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ

2025-01-17
Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ

Монгол, Туркийн төрийн тэргүүн нар хамтран мэдээлэл хийлээ

2025-01-17
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙН ХОЙД ХЭСГИЙН УУЛЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЦАНХИЙН БАРУУН УУРХАЙН ХОЙД ХЭСГИЙН УУЛЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

2025-01-17
12.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА

12.8 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС БИРЖЭЭР АРИЛЖЛАА

2025-01-17
УРАНАА АШИГЛАХ ДУУСДАГГҮЙ ЯРИАГ ДУУСГАЛАА

УРАНАА АШИГЛАХ ДУУСДАГГҮЙ ЯРИАГ ДУУСГАЛАА

2025-01-17
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан