Монголбанк 2022 оны аравдугаар сард 2.2 тонн үнэт металл худалдан авчээ.
Оны эхнээс тооцвол өнгөрсөн 10 сард нийт 17.2 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2,260.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,234.3 кг үнэт металл тус тус худалдан авчээ
Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/10)
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны аравдугаар сард дундаж үнэ 189,179 төгрөг байв.
Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ /2022.10/
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2.8 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн сараас 3.7% өссөн бол оны эхнээс 36% буурсан үзүүлэлттэй байна.