• Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
No Result
View All Result
www.oknews.mn
Advertisement
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт
No Result
View All Result
www.oknews.mn
No Result
View All Result
Home Нийгэм

Зарим банкууд хугацаагүй хадгаламжид хүү бодож эхэлжээ

2023-01-03
in Нийгэм, Онцлох мэдээ, Эдийн засаг
0
Банкны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд

Цар тахлын хугацаанд хэрэгжих хууль өнгөрсөн онд дуусгавар болсноор арилжааны банкуудад хэд хэдэн өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, ипотекийн зээлийн эргэн төлөлт хэвийн үргэлжилж, мөн хугацаагүй хадгаламжид хүү тооцох юм. Энэ талаар банкуудаас тодрууллаа.

ХААН, ГОЛОМТ БАНК ЭНЭ САРЫН 1-НЭЭС БҮХ ХАДГАЛАМЖИД ХҮҮ ТООЦОЖ ЭХЭЛСЭН

Банкууд хугацаагүй хадгаламжид тооцох хүүг тэг болгоод байсан бол энэ сараас эхлэн Хаан, Голомт банк бүх хадгаламжид хүү тооцож эхэлжээ. Харин Төрийн банк, Хас болон Худалдаа хөгжлийн банкны тухайд шийдвэр албажаагүй учир хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй байгаа гэв. Хугацаагүй хадгаламжийн тухайд 12 сараар хүүг боддог байна.

Монголбанкны мөнгөний бодлогын хорооноос өнгөрсөн есдүгээр сарын 20-нд гаргаж буй шийдвэрүүдийн талаар олон нийтэд танилцуулсан. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор банкуудын 360 ба түүнээс дээш хоногоор гадаад зах зээлээс татсан эх үүсвэрийг заавал байлгах эх үүсвэрээс хасч тооцох тухай багц шийдвэр гаргаж байгааг мэдэгдсэн билээ. Мөн энэ үеэр төгрөгийн хадгаламжийн хувь буурч байгаа учраас арилжааны банкууд бодлогын хувьд уян хатан байж хүүг нэмэх зэрэг аргыг хэрэглэх нь үр дүнтэй болохыг дурдсан.

Тиймээс төгрөгийн хадгаламж болон бусад хадгаламжийн хүүг тодорхой хувиар нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Дээрх мэдэгдлийн дараагаас арилжааны зарим банк төгрөгийн хадгаламжийн хүүгээ нэмсэн юм.

Тодруулбал, “Голомт”, “Хас”, “Хаан банк” төгрөгийн хугацаатай хадгаламжийн хүүгээ гурван хувь хүртэл нэмсэн байна.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ӨМНӨХ ХҮСЭЛТҮҮДИЙГ ХЯНАЖ ДУУСААГҮЙ ТУЛ ШИНЭЭР АВАХГҮЙ

Арилжааны банкууд ипотек болон орон сууцны зээл дээр дотоод зохицуулалтын дагуу хязгаарлалтыг тогтоож буй. Үүний дагуу ихэнх банк ипотекийн зээлийн хүсэлт авахгүй байгаа гэв. Харин Хаан банк хүлээгдэх хугацаа 2-3 сар байгаа ч иргэд материалаа бүрдүүлбэл авч байгаа гэсэн юм. Голомт банкны тухайд өөрийн бартер бүхий байрыг ипотекийн зээлээр авах тохиолдолд иргэдийн хүсэлтийг авах зохицуулалт хийжээ. Бусад банк хэзээнээс зээлийн хүсэлтийг авах нь тодорхойгүй байна гэлээ.

ShareTweetShare
Previous Post

Автобусны жолооч газ асааж дулаацаагүй гэв

Next Post

‘Хөх сувд’ мөсний баяр гуравдугаар сард болно

Next Post
‘Хөх сувд’ мөсний баяр гуравдугаар сард болно

'Хөх сувд' мөсний баяр гуравдугаар сард болно

Хариулт үлдээх Хариулт болиулах

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ

Д.ТОГТОХСҮРЭН: НААДМААС ӨМНӨ ЭНЭ ОНЫ ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙНЭ

Зөвлөлдөх уулзалтаар Үндсэн хуулийг өөрчлөх тухай огт ярихгүй

2023-02-13
Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурлыг дахин хойшлуулжээ

Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурлыг дахин хойшлуулжээ

2023-02-13
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хил дээр ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хил дээр ажиллаж байна

2023-02-13
Бүх төрлийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авахгүй

Бүх төрлийн орлогоос нийгмийн даатгалын шимтгэл авахгүй

2023-02-13
Л.Гантөмөр: Бодлогын алдаа гарвал эрх баригчдыг огцруулна

Л.Гантөмөр: Бодлогын алдаа гарвал эрх баригчдыг огцруулна

2023-02-13
Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна

Товчооны цаана гэр нь байдаг машинтай иргэд хороо, дүүрэгтээ бүртгэлтэй хаягаараа төлбөргүй зорчино

2023-01-11
Дарханы замыг дөрвөн эгнээ болгох ажил энэ сарын 15-нд эхэлнэ

Зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол оношилгоонд оруулахгүй

2023-01-11
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

Ерөнхийлөгч төмөр замын авлигын асуудалд холбоогүй гэв

2023-01-11
Б.Жавхлан: Төв банк дээрх валютын нөөцөө хамгаалах, экспортоо дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ

Б.Жавхлан: 31.7 сая тонн нүүрс экспортолсноор алдагдлаа буурууллаа

2023-01-11
Ж.Ганбат: Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд ачаа тээврийн 7,800 ширхэг C зөвшөөрөл олгоно

Ж.Ганбат: Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд ачаа тээврийн 7,800 ширхэг C зөвшөөрөл олгоно

2023-01-09
С.Батдөл: Би хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Намайг цагдан хорих шаардлагагүй гэж ойлгосон

С.Батдөл: Би хөнгөн гэмт хэрэгт холбогдож байгаа. Намайг цагдан хорих шаардлагагүй гэж ойлгосон

2023-01-09
МАН: Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар олон нийтийн саналыг сонсоно

‘Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замд аудит оруулах чиглэл өгсөн’

2023-01-09
600 цэрэг нас барсныг Украин үгүйсгэв

600 цэрэг нас барсныг Украин үгүйсгэв

2023-01-09
Х.Болорчулуун 18 тендер завшсан асуудлыг АТГ-т шалгуулна

Х.Болорчулуун 18 тендер завшсан асуудлыг АТГ-т шалгуулна

2023-01-09
Хүүхдийн 100 мянган төгрөгийг маргааш олгоно

Өндөр насны тэтгэврийн хэмжээ нэмэгдсэн үү?

2023-01-06
www.oknews.mn

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан

  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

Биднийг дагаарай

No Result
View All Result
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Соёл урлаг
  • Видео
  • Бусад
    • Спорт

© 2020 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан