“Алтаргана-2024” наадам 7 сард болно

Буриад түмний соёлын өв уламжлал зан заншлыг хадгалан өвлүүлэн уламжлуулах “Алтаргана-2024” их наадмыг ирэх долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт зохион байгуулахаар товлосон.

Наадамд дэлхий даяар тархан суурьшсан 30000  гаруй буриад хүн хүрэлцэн ирнэ гэж урьдчилан дүн гараад буй.

Алтаргана наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд буриад дууны уралдаан нэртэй эхлүүлснээс хойш  буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа зохион байгуулахаар болсон нь энэ удаа Булган аймагт тохиож байна.

Энэ жилийн наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм.

Next Post

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Шинэ мэдээ