Сүхбаатар аймгийн 13 суманд өөрийн аймаг болон өөр аймгийн 60 өрхийн 165 иргэн отроор нутаглаж байна. Үүн дунд жирэмсэн нэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 11, архаг хууч өвчтэй буюу ахмад настан 20 байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.
ЭМГ-аас сумдын ЭМТ-үүдийг мэргэжил аргазүйгээр хангаж, маршрут төлөвлөгөөг батлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулж байгаа гэв.
Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээнд гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ШТС болон эм хангамжийн төвүүдтэй ирэх тавдугаар сарыг хүртэл гэрээ байгуулж, хамтран ажиллаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл бензин шатахуун, шаардлагатай эм бэлдмэл тасалдахгүй байхад анхаарч бэлтгэлээ хангажээ.