Улаанбаатарт коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа болохоор маргаашаас эхлэн 0 зогсолт хийх гэж байна гэх мэдээлэл иргэдийн дунд гарсан. Энэ талаар ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг тэг зогсолт хийх шийдвэр гараагүй байна.
Тэрбээр ‘Баталгаагүй мэдээг олон нийтэд түгээж, хий хомсдол, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг хүсье.
Өнөөдрийн мөрдөж буй гамшгийн зэрэглэл нь онц байдал зарлахын өмнөх хатуу зэрэглэл.
Засгийн газрын болон УОК-оос шаардлагатай 15 салбарыг ажиллуулж буй. Хүнс, түлш, ус, үйлдвэрлэлийн, эмнэлгийн үйлчилгээ тасалдахгүй байх ёстой.
Та халдвар хамгааллын дэглэм барьж, гэртээ байж чадвал тэг зогсолттой адил үр дүн гарна.
Давхардаагүй тоогоор 1.2 сая орчим хүнд шинжилгээ хийгээд байна’ гэсэн юм.