Их Британид анх илэрсэн коронавирусний шинэ хувилбараар халдварласан тохиолдол бүртгэгдсэн улс орнуудын тоо долоо хоногт 10 гаруйгаар нэмэгдэж, 80-д хүрчээ.
Энэ тухай ДЭМБ-ын долоо хоног тутмын мэдээллийн товхимолд дурдсан байна.
ДЭМБ-ын зургаан бүсэд байрладаг 80 орчим улс “VOC-202012/01” хэмээх шинэ хувилбараар халдварласан аль эсвэл зөөвөрлөгдөн ирсэн тухай мэдээлжээ.
Харин ӨАБНУ-д анх илэрсэн “501Y.V2” хэмээх коронавирусний шинэ хувилбар нэгдүгээр сарын 27-ноос хойш өөр найман улсад илэрч, нийт бүртгэгдсэн улс орнуудын тоо 41 болжээ. Энэ төрөл нь ДЭМБ-ын дөрвөн бүсэд бүртгэгджээ. Бразилын “P.1” хувилбар өнгөрсөн лхагва гаргаас хойш нэмж хоёр оронд илэрч, нийт 10 улсад илэрсэн байна.
Вирус нь байнгын хувьсах шинж чанартай байдаг тул коронавирусний шинэ хувилбарууд үүсэх магадлал өндөр байсан хэмээн ДЭМБ өмнө нь мэдэгдсэн байна. ДЭМБ-ын онцгой байдлын хороо нэгдүгээр сарын 14-нд болсон хуралдааны үеэр хувьссан коронавирусийг үүсгэгчийн геномын дарааллыг судлах шинжлэх ухааны судалгаагаа нэмэгдүүлэх, олж авсан мэдээллээ бусад оронтой хуваалцахыг уриалжээ.