Улсын Онцгой комисс өчигдөр хуралдаж, битүүний өдөр (2021.02.11)-өөс эхлэн бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих санал гаргасан. Цагаан сарын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлах юм. Хөл хорионы үеэр замын хөдөлгөөнд хяналт тавьж, нэг ч автомашинд QR код олгохгүйг албаныхан мэдээллээ.
Шадар сайд С.Амарсайхан ‘Хатуу хөл хорионы үеэр улсын онцгой объект, зайлшгүй үйл ажиллагаа явуулах үйлдвэр, үйлчилгээний байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын газрын үнэмлэх зөвшөөрлөөр замын хөдөлгөөнд оролцоно. Давхар хяналт тавина гэж ойлгох хэрэгтэй. Орон нутгаас Улаанбаатар руу, хотоос орон нутаг руу хөдөлгөөн хязгаарлана.
Хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаантай, эрүүл мэнд болон буяны ажилтай иргэдийг хатуу хянан шалгаж, Улаанбаатар хотоос гаргаж, оруулна. Мөн хоёрдугаар сарын 11-ний өдрөөс өмнө Улаанбаатарт байгаа орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг зохион байгуулна’ гэв.