Говь-Алтай аймгийн аварга малчин, саальчин, тариаланч, хадланч тодорч, шагналаа гардан авлаа.
Тус аймгийн хэмжээнд 18 сумын 88 багийн 7915 малчин өрхөд 3310.8 мянган толгой мал өвөлжиж байна. Аймгийн Засаг даргын 2021 оны А/35 дугаар захирамжаар аймгийн аварга малчин, саальчин, тариаланч, хадланчдыг шалгарууллаа.
Аймгийн аварга малчинд, үхэр, тэмээ өсгөж ашиг шимийг нэмэгдүүлэх уралдааны болзолд шалгарсан нийт 89, аймгийн аварга саальчин 1, аймгийн аварга тариаланч 3, аймгийн аварга хадланч 1 тус тус шалгарсан. Аваргуудын шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд өнгөрсөн 7 хоногт хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.