Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний нийлүүлэлтийг хангах бөөний төвүүд өнөөдрөөс ажиллаж эхэллээ.
Худалдааны төвүүд хоёрдугаар сарын 23-ны өдрийг дуустал жижиглэн худалдан авалт хийх иргэдэд үйлчлэхгүй, зөвхөн түгээлт, бөөний үйлчилгээ эрхлэгчдэд хамаарна. Сонгинохайрхан дүүрэгт хүнсний худалдаа эрхлэгчид бараа, бүтээгдэхүүний татан авалтаа энэ сарын 16, 18, 20, 22-нд хийх боломжтой.
Хүнсний татан авалт хийхэд дараах бичиг баримтыг биедээ авч явах шаардлагатай.
-Ажлын үнэмлэх
-PCR шинжилгээний хариу
-Цахим үнэмлэх
-Жолооны үнэмлэх
-Улсын бүртгэлийн гэрчилгээ
-Байгууллагын тодорхойлолт