УОК өнөөдөр 14.00 цагт хуралдаж, энэ сарын 23-наас Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулах асуудлыг хэлэлцэнэ.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээлэхдээ, “Монгол Улс энэ сарын 23-наас эдийн засгийнхаа хэдэн хувийг нээх, аль салбараа хэвийн ажиллуулахаа өнөөдөр шийднэ. Гамшгийн зэрэглэлийг энгийн хялбар болгож, түүнийг дагаж мөрдөх нийтлэг түр журмыг 16.00 цагт нийтэд танилцуулахаар төлөвлөж байна. Энэ сарын 23-наас иргэнээс зай барих, амны хаалт зүүх, гараа ариутгах гэсэн халдвар хамгааллын маш энгийн 3 зүйл л шаардана. PCR шинжилгээний хариу шаардахгүй” гэсэн юм.