Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа гавьяаныхаа амралтад суух хүсэлтээ байгууллагадаа өгчээ. Тэрбээр эрүүл мэндийн салбарт 35 жил ажилласан бөгөөд ХӨСҮТ-д 14 жил ажилласан тухайгаа хэллээ.
Өмнө нь манай сайтад өгсөн ярилцлагадаа ‘Би Дундговь аймгийн арван жилийн сургууль төгссөн учраас бага нас маань хөдөө өнгөрсөн. Багаасаа сурлага сайтай охин байсан. Нэгдүгээр ангиасаа ариун цэврийн комиссын дарга болж, хүүхдүүдийн нус, гутлын алчуур их шалгана.
Тэгж явсаар эрүүл мэндийн салбарт ажилладаг хүн болсон. Анх Дундговь аймагт Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуйн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2007 онд хотод орж ирээд, ХӨСҮТ-д өдийг хүртэл ажиллаж байна’ гэсэн юм.