Parkview хотхонд нөлөө бүхий хууль хүчний байгууллагынхан биеэ үнэлэгч авсан гэх бичлэг тархаад хэд хонож байна. Үүний үргэлжлэл болох лифтэнд болсон үйл явдлыг харуулсан хоёрдугаар бичлэг задрахад тус бичлэгийн хэргийн эзэн Б.Баасанцогт амиа хорлоно гэх агуулга бүхий гэрээслэл бичиж үлдээгээд сураггүй алга болжээ. ЦЕГ-аас эрэн сурвалжлах ажлыг эхлүүлээд байгаа аж.
Түүний хувьд эхний бичлэг цацагдсаны дараа “Би ҮАБЗ-д ажилладаггүй, өмгөөлөгч хийдэг. Найзуудын л уулзалт болсон хэмээх мэдэгдлийг хийж байсан юм.