Нийслэлээс орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг өнөөдөр /2021.03.01/ 00:00 цагт нээлээ. Энэхүү шийдвэрийг Улсын онцгой комисс /УОК/-ын хурлаас өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр гаргасан байсан юм.
Иргэн та хувийн автомашинаар болон нийтийн тээврээр орон нутаг руу зорчих бол PCR-ын шинжилгээ өгсөн байх бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан буюу халдваргүй гэдгээ нотлох ёстой юм. Ингэхдээ шинжилгээний хариу гарснаас хойших хугацаа 72 цаг өнгөрөөгүй байх ёстой.
Хэрэв PCR-ын шинжилгээний хугацаа 72 цагаас хэтэрч, хүчинтэй хугацаа дууссан бол хүлээн авагч аймаг, орон нутгийн асуудал хариуцсан албаныхан иргэдээсээ түргэвчилсэн тест авч оруулах эрх бас бий.