Хэт холын гүйлтын дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргалд АНУ-д тээврийн бизнес эрхэлдэг Монгол залуу 2000 ам.доллар хандивласан байна.
Тэрбээр энэ талаар өөрийн твиттер хуудаснаа ‘Өнөөдөр малын бэлчээрт хонь хариулж явсан нутгийн залуутайгаа уулзлаа. Лос Анжелес хотод машин тээвэрлэдэг ачааны машины бизнес эрхэлдэг юм байна, намайг дараагийн оролцох тэмцээндээ хэрэглээрэй гэж 2000$ хандивлалаа. Маш их баярлалаа’ хэмээн бичжээ.